Төв аймгийн хойд болон зүүн талын сумдын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас Улаанбаатраас зүүн аймгуудыг чиглэсэн А0501 замд халтиргаа гулгаа үүсэн зорчих хөдөлгөөнд эрсдэл үүсжээ.
Тиймээс Улаанбаатар-Хэнтий, Улаанбаатар-Сүхбаатар, Хэнтий-Улаанбаатар чиглэлийн хүн тээврийн 3 автобус шөнийн цагаар замаа үргэлжлүүлэх боломжгүй болж Багануурт саатсан байна.
Эдгээр 3 автобусанд зорчиж буй иргэдийг Багануур ХК Уурхайчин спорт цогцолбортоо буудаллуулан ор дэвсгэрээр хангажээ. Гурван автобусны 125 зорчигчийн 70 нь Уурхайчин спорт цогцолборын зааланд байрласан байна.
Үлдсэн хүмүүс нь Багануур дүүрэгт байдаг төрөл садангийн айлуудаа зорьсон байна. Замын эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан Уурхайчин спорт цогцолборт хонож буй иргэдэд шаардлагатай гудас хөнжил гэх мэт зүйлийг Багануур ХК-ийн Гамшгаас Хамгаалах Штабын бэлэн байдлын агуулахаас хангажээ.








Баярлалаа МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ БИЁ БИЁНДЭЭ ТҮШИГТЭЙ ЯВБАЛ БОЛОХ НЬ ТЭР ААЖУУЧ ГЭСЭН АЯНДАА ХҮРНЭ АЛТАН ШАР ЗАМ ЧИНЬ ӨЛЗИЙ БУЯНТАЙ БАЙХ БОЛТУГАЙ