#Шууд: Тамхигүй маргаашийн төлөө ТББ-аас мэдээлэл хийж байна.
"Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-ын зөвлөх н.Эрхэмбаяр:
- Манай төрийн бус байгууллага тамхидалтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид юуны түрүүнд 100 мянган иргэнийг тамхинаас гаргахаар зорьж байна. МУ-ын 750-800 мянган иргэн тамхийг өдөр тутамдаа хэрэглэж байна гэх тооцоо байдаг. Мөн ДЭМБ-аас мэдээлж байгаагаар жилд 4000 орчим хүн тамхидалтын нөлөөгөөр нас барж байна. Нас баралтын түвшин хүн амынх нь тоотой харьцуулахад нэлээн өндөр байгаа нь аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Хэдийгээр манайд тамхины хор уршгийн талаар мэдээлэл хангалттай өгдөг нь үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс Их Британи Умард Ирландын танхимын гишүүн асан cер Кевин Баррон болон Австралийн доктор Колин нарыг эх орондоо урьсан.
- Англи улсад хэдхэн жилийн өмнө Европын улсууд дундаа хамгийн өндөр түвшинд байсан ч одоогийн байдлаар 3 сая хүн тамхинаас гарсан байна. Мөн Австрали улс дэлхийн хэмжээнд хамгийн их хүнийг тамхинаас гаргасан улс. Тиймээс эдгээр улсуудын мэргэжилтнүүдийг урьсан.
Жилд 74 мянган хүн тамхины нөлөөгөөр нас барж байгаа судалгаа байдаг
Кевин Баррон:
- Би тамхидалтын эсрэг 30 гаруй жил ажиллаж байна. Үүнийхээ үр дүнд сер цол хүртсэн. 1993 онд тамхидалтын сурталчилгааг хорих хуулийг парламентдаа өргөн барьсан. Гэвч эхний удаад дэмжигдээгүй, гэхдээ би бууж өгөөгүй. Учир нь миний эргэн тойронд тамхины улмаас эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс нэлээн их байсан учраас зогсолтгүй тэмцсэн. Хуулийн өмнө Их Британид тамхидалтын хэмжээ өндөр байсан. Өнөөдрийн байдлаар 6 саяд хүрсэн. Жилд 74 мянган хүн тамхины нөлөөгөөр нас барж байгаа судалгаа байдаг.
- Английн үндэсний эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд хагас сая хүн тамхидалттай холбоотой өвчлөлөөр эмнэлэгт хандаж байна. Татвар төлөгчид тамхичдыг эмчлэх зардалд жил 2,5 тэрбум фунт стерлинг зарцуулж байна.
Янжуур татдаг 3 хүний 2 нь эрт нас бардаг
Колин Менделсон:
- Тамхитай 40 жил тэмцэж байна. Олон ч өвчтнийг тамхинаас болж нас барж байсныг харж байсан. Уг нь тамхидалт бол сэргийлэх боломжтой. Ихэнх тамхичид тамхинаас гарах хүсэлтэй байдаг ч төдийлөн чаддаггүй. Янжуур тамхи бол хамгийн хор хөнөөл ихтэй. Янжуур татдаг 3 хүний 2 нь эрт нас бардаг гэсэн судалгаа байдаг. Монгол улс тамхинаас гаргах бүхий л бүтээгдэхүүнийг судалж үзэх хэрэгтэй. Тэдгээрээс аюулгүй, үр дүн нь батлагдсан бүтээгдэхүүнүүд цөөнгүй бий.
- Харамсалтай нь нийгэмд буруу ойлголт ихээр тархсан байна. Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс янжуураа өөр бүтээгдэхүүнээр солих боломжтой. Тухайлбал ууран ганс буюу вейпыг ашиглаж гарч болно. Австралид вейп түгээмэл болсноор тамхичдын янжуураас гарах хамгийн үр дүнтэй шийдэл болсон.







английн их хурлын гишүүн нь ирсэн гэхээр нэг л сайхан санагдаад байх юм шинэ үеийнхэн шинжлэх ухаандүндэслэн англи австралид хуульчилж өгсөн биз манөй учир мэдэхгүй 76 хаана бооно гэх мөртлөө тамхийг бол дэмжээдбайгаа нь их л хар төрүүлээд байх юм ашиг соэирхол байна уу шалгах нь зөв
залуучууд минь нэгтээ татдаг бол хор багатайг нь тат гарах гэж бас оролдож үзэх хэрэгтэй
Ккк. Наймаачны заль мэх мөн дөө!! Одоо ууран гаанс гээч юм оруулж ирж баахан тамхичдыг цөлмөх нь ээ!@