Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Тэгвэл эргэн төлөлтийг ирэх оны 7 дугаар сар хүртэл хойшлуулах талаар ярилцаж байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
- Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. Улсын төсвийг энэ долоо хоногт батална. УИХ-ын Ажлын хэсгийн ажиллаж байгаа хэлбэрээ бол 2023 оны долоодугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулна гэсэн байдлаар явж байна. Энэ долоо хоногт эцэслэж шийднэ. Одоо хэлэлцэж буй төсөлд хагас жилээр сунгахаар санал оруулж ирсэн. Эцсийн шийдвэр гараагүй" гэлээ.
Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР:
- Ипотекийн зээлд 2008 оноос хойш 110 мянган иргэн хамруулсан амжилттай хэрэгжиж байгаа төсөл. Цар тахал болон геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан нөхцөл байдал өөрчлөгдсөн. Монголбанк энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргадаг. Засгийн газраас аль нэг байдлаар цаашид шийдээд явна.
Одоо болно юу хуцаад байгаан бэ ? З