2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Нийслэлийн өмчлөлд байсан Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг ЭМЯ-ны харьяанд шилжүүлснээр эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж барилга байгууламж, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хангалтыг тасралтгүй хийж байна.
Тухайлбал, ЭХЭМҮТ-д ашиглалтад орж буй Олон улсын жишигт нийцсэн төрөх тасгийн засварын ажилтай УИХ гишүүн, НББХ дарга П.Анужин, УИХ гишүүн Х.Ганхуяг нарын хамт танилцжээ.

Тус тасагт төрөх ээжүүд гэр бүлийнхэнтэйгээ нэг өрөөнд хамт байж, хүсвэл зориулалтын усан ваннд төрөх боломжтой. Өрөө бүхэн стандартын ор, аавын буйдан, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүртэйгээс эхлээд төрөх ээжүүд, тэдний гэр бүлийнхэнд хамгийн тав тухтай орчин бүрэн бүрдсэн. Удахгүй тус тасаг маань эхчүүдэд үйлчилгээгээ үзүүлэхээр зэхэж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
















Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!