Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд 10 жилийн ял, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарт үйлдвэрт учруулсан хоёр тэрбум төгрөг төлүүлэх, Э.Сүрэнгээр 35 сая төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан байна.
Ингэхдээ шүүхээс Ш.Батхүүд Эрдэнэт үйлдвэрт учруулсан 105, бусад ААН-д учруулсан дөрвөн тэрбум, нийлээд 109 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр болжээ.
Хэргийн талаар эргэн сануулбал,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны долдугаар сарын 19-нөөс хойш 10 удаа хойшилсны эцэст өнгөрсөн аравдугаар сарын 20-нд эхэлсэн.
Шүүх хурал нийт 10 хоног үргэлжилсний эцэст, шүүхээс Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд агсанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэсэн. Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага авсан өгсөн.
Уг хугацаа өчигдөр дуусаж, шүүх ийнхүү 10 жилийн хорих ял оноосон байна.
Тэтгэвэрийн зээлтэй ахмад нас бархад үр хүүхэд нь төлдөг гэж сонсож байсан энэ үнэн үү
Үнэн бол монголын шүүх засаглалд шудрарга ёсны өчүүхэнч гэсэн гэгээ орох гээд бнуу даа. Илүү эрч хүчтэй хурдан шуурхай ажиллахыг хүсье. АМЖИЛТ
9 жил шалгагдсан одоо 1 жилийн л хорих ялтай байх!
Үнэн бол монголын шүүх засаглалд шудрарга ёсны өчүүхэнч гэсэн гэгээ орох гээд бнуу АМЖИЛТ
Тэр алтан ер яг үхсэн юмуу да. 10 жил арай бага юмаа
Зөв болж дээ эд хөрөнгийн хуу хураа хамгаалаад байсан Нямдоржын бас шалгах хэрэгтэй
Нямка өвөө үхчихдэггүй л юм бол шалгуулна даа юун элчин шууд шорон тэ
109 тэрбум хэзээ төлөх үү хэзээ ч төлөхгүй
Өнөөдөр өгнө дөө юун сүртэйен одоохон өглөө