#ШУУД: Доржханд: Ипотекийн зээлийн бодлогыг ЗГ гартаа авах ёстой ч коронагийн хуулийн халхавчинд явуулаад байгаа нь алдаа байсан!
Т.ДОРЖХАНД:
- Ипотекийн зээлийн эх үүсвэр зогссон. Эргэн төлөлтөөсөө зээлээ олгоод явж байгаа гэх мэдээлэл байна. Ипотекийн зээл бол төсвийн шинж чанартай. Төсвийн шинж чанартай аливаа зээлийн Монголбанк гаргах ёсгүй. Дэлхий орнуудаас ганцхан манай төв банк Сангийн яам шиг ажиллаж байгаа гэсэн үг. Үүнийг Засгийн газар хийх ёстой. Үүнийг маш яаралтай Засгийн газар авах ёстой байсан Коронагийн хуулийн улмаас өнөөг хүртэл Монголбанк өөр дээрээ авч буй. Коронагийн хууль энэ онд дуусах ёстой.
- Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс ирэх жилийн 7 дугаар сарын 1 -ний дотор Засгийн газарт хүлээлгэж өгөх чиглэл өгсөн. Он гараад энэ ажлыг эрчимжүүлэх боломжтой.
- Эдийн засагч хүний хувьд хардахад манай улсад гэнэтийн асар их орлого орж ирэхэд түүнийг шингээх ганц салбар нь барилга байсан. Том, том барилга барьсныхаа дараа Монголбанк руу чиглэл өгч, 6 их наядын хөтөлбөр гэж гаргаад мөнгөө угаасан. Үр дүнд ам.долларын ханш хоёр дахин нэмэгдэж, нийтээрээ хохирсон. "Жапан таун" гээд Японы хөрөнгө оруулагчийн газрын дээрэмдэж, барилга барьсан хүмүүс энэ хөтөлбөрийг санаачилсан. Харагдах байдлаараа иргэдээ дэмжсэн мэт боловч, цаанаа мөнгөө албан ёсоор угаадаг систем бий болсон.
- Иргэдээ алга ташуулах гэж, дэмжлэгийг нь авах гэж уралдсаар байгаад Монгол Улс 3,4 жилийн дотор л хямардаг болчихлоо. Иргэд нь талхаа таллаж байна, цаашид улам л хүнд болно. Зөв бодлогоо авч хэрэгжүүлэхийн оронд хий хоосон гоё зүйл ярьж байгаа нь буруу.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!