БОАЖ-ын сайдын тушаалаар өчигдрөөс буюу (2022.11.10) өдрөөс эхлэн Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглолоо.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
- Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт газар ашиглалтын хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, ашиглалтын нөөц даац хэтэрсэн, байгалийн нөөцийн доройтолд орох, амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байгаатай холбогдуулан Богдхан уулын ДЦГ-ын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглолоо" хэмээн мэдэгдэв.








Зааз хориглолоо л гэнэ тэгээд олгосон л бдагшд
Бүр анхнаас нь бодлого гаргах байсан. Богд уулыг ингээд хоролчих юм гэж ёстой санаагүй байлаа.Хайр найргүй газар зарж идээд ийм болоо.Борооны дараа цуваа санав гэж