Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 154 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөжээ.

 Ослын улмаас суудлын автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдаж нас барсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашин, “Титан” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор хавчуулагдаж нас барсан иргэн Т /29 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.