“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Монголын Засгийн газрыг төлөөлдөг гурван гишүүний нэг З.Ган-Очир чөлөөлөгджээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд түүний хүсэлтийг өнгөрсөн 10 дугаар сард шийдвэрлэсэн байна.
Түүний оронд “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болжээ.
2020 онд “Оюутолгой” компанийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлөн суух гишүүдийн сонгон шалгаруулалт анх удаа зарласан байдаг. Уг сонгон шалгаруулалтаар томилогдсон хоёр хүний нэг нь З.Ган-Очир юм. Түүнийг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Засгийн газар болон “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээр, “Эрдэнэс Оюутолгой” компанийг чадавхжуулахад ихээхэн үүрэгтэй оролцсон хэмээн үздэг.
дарамт шагнал - - дарамт шагнал хоёр болж
....бдал...Өөрт нь Хэцүү бсан бизээ
Яагаад?!
Khyseltee bichee l gesen baikhdaa.