Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэнэ гэхтэйгээ зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц байдал зарлаж, Засгийн газар Бүрэн эрхт төлөөлөгчөө “байршуулсан”. Үүнтэй зэрэгцээд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ихэд баярлаж, хамаг анхаарлаа хандуулаад байгаа бололтой.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргаар Ц.Төгсжаргал, Худалдан авалтын ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтэн Б.Дима гэж бий. Тэд Ч.Хүрэлбаатар сайдтай нэг ангийнхан. Тэгэхээр ангийн андууд өөр хоорондоо компанийн нууц мэдээллийг сайд найздаа дамжуулахын зэрэгцээ худал, буруу, ташаа мэдээлэлд нь үндэслэн компанийг харлуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийчихдэг юм биш биз гэх хардлага хэнбугайд ч төрнө.
Хардах эрхийн баталгаа нь алдаа дутагдал гаргасан албан тушаалтан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажилласаар байгаад оршино.
Ц.Төгсжаргал л гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд баригдаж буй барилгын зургийг дур мэдэн өөрчилсөн “том толгойтон”. Түүнээс болж компанид 500 сая төгрөгийн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон ч мань хүн өнөөг хүртэл халагдах байтугай хариуцлага ч хүлээхгүй л яваа.
Ч.Хүрэлбаатар сайдын нөгөө найз Б.Дима нь тендер шалгаруулалтад оролцсон компаниудтай хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудалд нэг биш удаа холбогдож байсан. Хувийн цэцэрлэг, үйлдвэртэй тов хийсэн бизнесмэн учраас албан ажлаа хийх нь тун ховор. Ихэнхдээ элдэв шалтаг тоочин чөлөө авч, мөрийтэй тоглон, гадаадад зугаацаж явдаг. Энэ тухай нь хамт олон нь ажлын шаардлага хангахгүй байна аа гэж яриад хариуцлага тооцуулах гэхээр сайд найз нь удирдлагууд руу албан тушаал ахиулж томилохыг удаа дараа шаардсан гэдэг.
Засгийн газраас тус компанид БЭТ томилсон нь Ч.Хүрэлбаатар сайдын хувьд ёстой л аз, од гийсэн хэрэг мэт болсон. Үнэндээ болсон ч гэж дээ болгосон асуудал. Тиймээс “Эрдэнэ Тавантолгой”-н шинэ удирдлагууд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын багийнхан.
Жишээ нь, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Ш.Цогзолмаа нь Сангийн яамны дэргэдэх Татварын маргаан таслах комиссын нарийн бичиг, татварын байцаагч. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн татварын маргаанд оролцож байсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байгаа биз. Түүгээр ч тогтохгүй татварын маргаан шүүх дээр явж байгаа үе шүү дээ.
Мөн Маргаан таслах комиссын гишүүн н.Гантулга гэж бий. Түүнийг компанийн Санхүүгийн удирдлагын газрын даргаар томилсон нь мөн л ашиг сонирхлын зөрчилтэй. Худалдан авах ажиллагааны газрын даргаар шинээр томилогдсон Б.Батзул бас л Ч.Хүрэлбаатар сайдын хүн. Нэмээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Санчирын хамаарал бүхий нөхөр гэж байгаа.
Яагаа вэ, нэг үе Хотын дарга Д.Сумъяабазартай нийтийн тээврийн шинэ автобус худалдаж авах “Сүлдэрхан минералс” компанийг шалгаруулсангүй гээд маргаан үүсэхэд ил гарч ирж байсан даа. Тухайн үед Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга байсан.
Тэгэхээр “ЭТТ” компанийн тендерүүдийг Сангийн яаманд шалгадаг үүрэг бүхий газрын даргаар ажиллаж байсан Б.Батзул нь “ЭТТ” компанийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Б.Санчираа удирдлагадаа ажиллуулах болж байна. Үүнд ашиг сонирхлын зөрчил алга гэж үзэх ёстой юу. Дараагийнх нь “ЭТТ”-д томилогдоод байгаа БЭТ-ийн “баруун гар” н.Мөнхжаргал Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар томилогдсон яваа.
Энэ мэтчилэн жагсаавал хэдэн хуудас үргэлжилнэ. Тэгэхээр эдийн засгийг эрчимжүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, зохион байгуулалтыг солилоо гэж олон нийтэд харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ хэсэг бүлэг хүний булаан авах л зорилго биеллээ олов уу гэлтэй...








Энэ Хүрэлбаатараас өөр санхүү эдийн засаг мэддэг хүн монголд байдаггүй юм уу
Барын амнаас арслангийн аманд орох нь гэдэгтэй дүйцэж байна,дараагийн хоолныхон ажилдаа орж дээ
Цөмийгньбу удвалтаара хаарболждэ ээ