#ШУУД: ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.

Х.НЯМБААТАР: 

- ХЗДХЯ-наас Аялал жуулчлалын тухай хуулийн анхдагч хуулийн төслийг танилцуулга байна. 2023 оныг Ерөнхий сайд Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан жуулчдыг хэрхэн татах вэ гэдэг дээр гол чиглэл анхаарлаа хандуулж, аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байна. 

- Энэ хуулийн үндсэн концевци нь аялал жуучлалын урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх, юу саад болж байгаа шийдвэрлэх. Ингэхдээ аялал жуучлалын ААН-үүд дотоодын буюу үндэсний компаниуд байна гэх шаардлагыг тавьж байгаа. Аялал жуучлалыг хөгжүүлэхэд хоёр зүйл ихээхэн хүндрэл учруулдаг. Нэг нь нислэгийн үнэ, давтамж, хоёрдугаарт, визний нөхцөл, шаардлага. Тиймээс эдгээр асуудлуудыг уг хуулиар давхар шийднэ. 

-- Хамгийн олон улс орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. 

-  Монголд ирсэн жуулчдад татварын буцаан олголт олгодог болох зохицуулалтын асуудлыг энэ хуульд тусгасан. Энэ хуулийг дагуулан Ан агнуурын тухай хуулийг хөндөж, салбарын яамнаас гаргасан тухайн жилд ан амьтан агнах тоонд үндэслэн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна. Агнуурын зах зээлийг илүү их нээлттэй болгоно. Тур операторуудын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр олон санаачилга гаргаж байна.