НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: АТГ 24 обьектод нэгжлэг хийж, 33 хүнийг байцаажээ

Б.Ариунзаяа
2022/11/17

Засгийн газар нүүрсний хулгайтайгаа тэмцэхээр ил цагаан зарлачихсан. Тэгвэл хууль хяналтынхан энэ хэрэг дээр анхаарал хандуулж эхэлжээ. Өчигдөр гэхэд л АТГ-аас Нүүрс болон нүүрс тээвэрлэлтийн компанийн 20 гаруй обьектод нэгжлэг хийсэн байна. Тодруулбал АТГ-аас өчигдөр өглөөний 11 цагаас шөнийн 2 цаг хүртэл нүүрснийхэнтэй холбоо хамаарал бүхий 24 обьектод нэгжлэг хийж, 33 хүнийг  дайчлан байцаасан байна. 

Нүүрсний хулгайн талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 


- Сүүлийн үед АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хууль бусаар буюу бүртгэлгүйгээр хилээр нүүрс гаргаж байгаа хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хүний эрх ашиг хөндөгдөж байх шиг байна.   Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж, шүүхэд шилжих байх. 


- Олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэж байгаа хүмүүс сонор соргог анхааралтай ажиглах ёстой. Шүүх дээр элдэв орон зай гарч, Хөгжлийн Банкны гэх мэт дуулиант хэргүүд удаашрах, хэн нэгэн шалгагдахгүй үлдэх вий. Мөрдөх байгууллагууд дээр дурдсан олон хүнд хамаарах хэргүүдийг бүхэлд нь шүүхэд шилжүүлэх ажил хийгдэж дуусаж байгаа. Араас нь нүүрсний хэрэг шилжинэ гэдгийг хэлье хэмээн мэдэгдэж байсан. 


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 


- Олон нийтийн эрх ашгийн хувьдаа болон хөрөнгө чинээгээрээ далайлгаж завшиж байгаа хэсэг бүлэг хүмүүстэй тэмцэж байна. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, бүлэглэлийн эрхшээлд орж, Монголын улсын ард түмний боломжийг хулгайлсан хэсэг бүлэг хүмүүстэй тэмцэж байна.

Энэ ажиллаагаагаас болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүнтэй хамтран ажиллаж байгаа хүмүүсийг харлуулах, нэр хүндийг нь унагаах ажлууд тогтмол хийгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд л ЭТТ ХК дээр Засгийн газраас БЭТ томилж, хяналт тавих ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл Ерөнхий сайдын ажлаа хэвийн явуулахад нь саад учруулах зорилгоор хэвлэлээр зорилготойгоор, зохион байгуулалттай ажиллагаа явуулсаар байна. Миний бие ЗГХЭГ-ын даргаар ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Мэдээж эрх ашиг нь хөндөгдөж буй хүмүүс байгаа нь ойлгомжтой. Гэхдээ яг ийм байдлаар иргэдийнхээ төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан албан тушаалтан, улстөрчдөд дарамт шахалт ирдэг юм байна гэдгийг мэдэрлээ.

Нүүрсний асуудалтай холбогдуулан Засгийн газраас БЭТ томилогдсон. Хийсэн гэрээ хэлцлүүдийг нь шалгаж байна. Үүний зэрэгцээ нүүрсний зохион байгуулалттай холбоотой буюу экспортыг нэмэгдүүлэх тал дээрээ ч давхар ажиллаж байна. Үүнд баримттай, нотолгоотойгоор асуудалд хандах ёстой. Бид өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалт дээр анхаарал хандуулдаг байсан. Гэтэл Монголын нүүрсийг үнэ цэнгүй байлгах, аман дээрээс нь худалдан авах сонирхолтой гадаадын болон дотоодын бүлэглэлүүд байгаа нь тодорхой болсон. Эдгээр бүлэглэлийн эрх ашиг нь худалдан авалт гэхээсээ илүү тээвэр дээр нөлөөллөө тогтоох замаар Монголын нүүрсийг хямд байлгах, тээврийн үнэ өртгийг нь илүү их хэмжээгээр шингээх замаар ашиг олох зорилготой байсан нь зарим хууль хяналтын байгууллага тогтоогоод байна хэмээн мэдэгдсэн билээ. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.80.216
    2022/11/20

    Маш том хүчээ авчихсан мафи. Мафийн гол эздүүд нь ИХ, ЗГ, Хууль хүчний байгууллага, гаальд байгаа.

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/11/18

    Монголын төр хэзээ ч энэ Нүүрсний ченжүүдээ арга хэмжээ авч чадахгүй хэзээ ч шүү Тэд нийтийн сангаас 40 их наядыг цавчисан хулгайлсан Өнөөдөр Ерөнхий сайд саань шинэ сэргэлтийн бодлого гээд л яриад байх харин Ерөнхийлөгч маань 1 тэрбум мод гээд байх чоно борооноор гэгчээр Ч Хүрэлбаатар гэгч мэргэшисэн хулгайч төсөл нэрийн дор гаднаас 480 сая ам доллар босгож хувьдаа завшисан мөн Баделхан 37 тендерээс 26 хувьдаа авсан бас нүүрсний хулгай илэрч байх шиг Д Бат эрдэнэ бас л шууд хамааралтай ханаж цаддаггүй Чойжилсүрэн байна гэх мэтээр эдгээр улсын хулгайч этгээдүүдээ цэвэрлээч

    Хариулах
  • 66.181.182.251
    2022/11/17

    Тултал нь шалгаа.байгалийн баялагаа худалдахдаа улсынхаа иргэдээсээ нуудаг гэрээ гэж байдаг юм уу

    Хариулах
  • 43.242.243.96
    2022/11/17

    Маш зөв ажил байгаа та нартаа амжилт, шантралгүй тэмцэж илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авахуулаарай. Ард иргэд нь дэмжиж хамтран тэмцэх болноо.

    Хариулах
  • 103.26.193.49
    2022/11/17

    Авилгийг дэмждэг АТГ

    Хариулах