Дулааны худаг дотроос цогцос олджээ

Админ
2022/11/21

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байгааг гаргаж өгөхийг цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт хүсжээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 2.5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хаяг нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг 10 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Одоогоор цагдаагийн байгууллагаас тухайн иргэний мэдээллийг тодруулахаар ажиллаж байна гэв.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна