Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийн "Туулай жил" дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ.
Энэхүү дурсгалын зоос нь дөрөв дэх удаагийн цуврал зоос бөгөөд 2020 онд "Хулгана жил"-ээс эхлүүлж байсан юм. Уг цуврал мөнгөн зоосонд хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлгэ тэмдгийг барьсан байдлаар уламжлалт зургийн аргаар зурж, бүтээжээ.
"Туулай жил" мөнгөн зоос нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд 31.1 гр жинтэй юм. Мөн 999 сорьцын цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй билээ.


Мөн Монголбанкнаас эрхлэн гаргасан болон франчайз дараах зооснуудыг шинээр худалдаалж байгаа ажээ. Үүнд,
- “Sweet silver rabbit” мөнгөн зоос,
- “Gilded Charming Tiger” мөнгөн зоос,
- “Year of the Rabbit 2023” алтан зоос,
- “Year of the Тiger 2022” алтан зоос,
- “Year of the Rabbit 2023” ялтсан мөнгөн зоос,
- “Year of the Тiger 2022” ялтсан мөнгөн зоос,
- “Монгол-Япон 50 жил” ялтсан мөнгөн зоос,
- “Монгол-Австрали 50 жил” ялтсан мөнгөн зоос,
- “Данзангийн доллар” ялтсан мөнгөн зоос зэрэг юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
хаанаас авах вэ
Хаанаас авч болох вэ
Авья.
Haaanaas avah ve
хаанаас авч болох бол авчих юмсан
Хаана худалдаалагдаж байгаа юм болоо мэдээлэл бна уу
хаанаас яаж авах бэ урд нь гарсан зоосыг дуулаачгүй юм бна одоо бдаг болов уу
хаанаас ямар үнээр худалдаж авах талаараа бичээрэй
khaanaas yamar uneer yaj khudaldan awakh we
Хаанаас авахуу
haanaas hudaldaj away we
Яаж худалдан авдаг юм бол
Хаанаас авах юм бол