“NASA”-гийн сансрын хөлөг Саранд хамгийн их ойртжээ

Админ
2022/11/23

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ “Orion” сансрын хөлөг даваа гарагт Саранд хамгийн их ойртох нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.

Тодруулбал, “Orion” Сарны гадаргуугаас 130 км зайд дөхөж очсон байна. Энэхүү хөлгийг тээсэн “Space Launch System” пуужин өнгөрсөн лхагва гарагт Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс хөөрсөн юм.

“Orion” хөлөг нь Сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа 12 дугаар сарын 11-нд дэлхийд буцаж ирж, Калифорни муж улсын Сан-Диего хотын эргийн орчимд газардана.

Энэхүү ажиллагаа нь 2025 он гэхэд Саран дээр сансрын нисэгчдийг буулгах зорилго бүхий “Artemis” хэмээх Сарыг судлах олон улсын төслийн нэг хэсэг юм. 

Эх сурвалж: https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна