Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн баримтуудад хяналт шалгалт хийв

Админ
2022/11/23

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-2, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Цус сэлбэлтийн үндэсний төв болон Хүрээ амаржих газар зэрэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус тус ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, худалдан авах үйл ажиллагаа, дүрэм журам, тушаал шийдвэрийн хэрэгжилт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагаатай холбоотой баримтуудад хяналт шалгалт хийв.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 10 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 4755 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна