​Я.СОДБААТАР: Д.Доржготов бол хөрс судлал, газар зүй, экосистем судлалын Монголын нэрт эрдэмтэн

Админ
2022/11/23

#ШУУД: Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан"одон хүртээх талаар ЕТГ-аас мэдээлэл хийж байна.

"Чингис хаан" одонг маргааш монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, ШУА-ийн газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич Д.Доржготов нарт хүртээхээр болсон талаар ЕТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар Д.Доржготов бол хөрс судлал, экосистем судлалын чиглэлээр олон арван бүтээл гаргасан нэрт эрдэмтэн гэв.

Я.СОДБААТАР: 

- Д.Доржготов гуай бол монгол орны хөрсний гарал үүсэл, газар зүй, ангилал, үндсэн шинж чанар, үржил шим, чанарын үнэлгээ зэрэг онолын суурь судалгаанд ихээхэн анхаарч олон арвсан бүтээл гаргасан. 1970-аад оноос эхлээд Монгол орны хөрс газарзүйн мужлал тогтоох, Сэлэнгийн сав газрын хөрс, Монгол орны хөрсний ангилал зүй, Монгол орны хөрс хэмээх томоохон судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байсан. Мөн хөрсний суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр онцгой үүрэг гүйцэтгэж, хөрсний зураглалын ажилд онцгой ач холбогдол өгч ажилласан. 1975 онд Монгол орны хөрсний ½,5 сая масштабын хананы зургийг зохион бүтээж, ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран 1/3 сая масштабтай хананы зургийг шинжлэн боловсруулж, сансарын гэрэл зургийн масштабыг ашигласан монголын анхны хөрсний 1/1 сая масштабтай зургийг зохион бүтээсэн.

Монгол орны хөрсний ХАА үнэлгээ, хөрсний ялзмагжилт, давсжилт, ус физикийн голлох шинж, урвалын орчин, чулуурхаг шинж, салхи болон усны нөлөөгөөр хөрс эвдрэх байдал зэргийг харуулсан олон зураг зүйн бүтээл гаргаж, үйлдвэр фрактикт хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй. Үүнээс гадна Монгол Улсын анхны үндэсний атлас зохиох багийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар 1980 оноос хойш ажиллаж байгаа. Монголын үндэсний атласыг бүтээхэд 300 гаруй эрдэмтэд оролцдог. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа шинчлэгдэж гарсан.

Мөн  Д.Доржготов гуай судалгааны томоохон бүтээл бол байгаль орчны доройтол, бохирдол, эко системийн өөрчлөлт, тэнцвэр, акологи гео химийн төлөв байдлын асуудлаар улс орны хэмжээний судалгаануудыг удирдаж хийсэн. Улаанбаатар орчмын байгаль орчны судалгаа, бохирдлын тойм зураглал, Улаанбаатарын ундны усны эх үүсвэрүүд орчмын хөрсний бохирдлын судалгаа, Улаанбаатарын хөрсний бохирдлын судалгаа гэх мэт томоохон бүтээл хийсэн.

Д.Доржготов гуай 1978 оноос хойш 20 гаруй доктор, 4 ШУ-ны докторын ажлыг удирдан чиглүүлж, 52 диссертацийн албан ёсны шүүмжлэгчээр ажилласан. Маргааш Монгол бахархлын өдөр, энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох хууль журмын дагуу олгоно" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 212.88.248.91
    2022/11/23

    Энэ муруй жду-чин оролцсон бол дуусаа. Авилга үнэртээд эхэллээ гэсэн үг.

    Хариулах