​Б.СОЛОНГО: "Miss Universe" тэмцээний ялагчийг 50-60 сая төгрөгийн авлига авч тодруулдаг гэх баримт байна

Админ
2022/11/23

#Шууд: Miss_universe тэмцээний 2018, 2019 оны ялагчийг хахууль авлигаар тодруулсан талаарх мэдээллийг иргэн Солонго өгч байна!

Б.СОЛОНГО: 

- Мисс гэдэг бол гоо зүйн бэлгэ тэмдэг болж, тухайн нийгэмдээ нөлөөллийн ажил хийдэг. Гэтэл монголын Миссүүд ямар нөлөөллийн ажлууд хийсэн бэ гэхээр, ойр зуурын буяны ажил л байдаг. Одоогоос 4 жилийн өмнө  2018 онд "Miss Universe" тэмцээнд оролцож байсан. Энэ шоу дэлхийд нэр хүндээрээ хоёрт нэрлэгддэг. Энэ тэмцээнийг шударга шүүлттэй явагддаг гэж итгэж, ялагчийг нь ч гэсэн хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гэвч тэмцээнийг зохион байгуулагчдын дундаас тэмцээний ялагч нь 50-60 сая төгрөгийн авлига өгч, тэргүүн байрыг нь авсан гэх мэдээллийг өгсөн. Тиймээс энэ мэдээллийн дагуу АТГ-т иргэн хүний зүгээс хандаж байна. 

- Монгол Улс авлигын индексээрээ улс орнуудаас сүүлдэг ч миссийн тэмцээн хүртэл ийм журмаар явагддаг биш байгаасай гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллага нь шалгаад тогтоох байх. Би хэд хэдэн баримтыг бичлэг болон цаасан хэлбэрээр хүргүүлж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.49
    2022/11/23

    За зайлаа эр ч биш эм ч биш юманд юуны хамаа байнаа

    Хариулах
  • 202.9.40.242
    2022/11/23

    Энэ бид хоёрт ямар хамаа байнаа.

    Хариулах