Ч.ХҮРЭЛБААТАР: Гадаадын хөрөнгө оруулагчдаас 38 гомдол ирснээс зургааг нь шийдвэрлэсэн

Админ
2022/11/23

#ШУУД: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлэх, Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар зарим арга хэмжээний тогтоолыг төслийг баталсан байна. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг аймгийн Засаг дарга нартай өргөтгөсөн байдлаар хийж, Аялал жуучлалын хуулийн шинэчилсэн найруулга болон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд зарим шийдвэрийг гаргасан байна. 

 ЭЗХ-ийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: 

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаантай болгох шийдвэрийг гаргалаа. Баян-Өлгий аймгаас 65км-ын зайд орших чөлөөт бүс  Азийн АН4 буюу босоо тэнхлэгийн автозамын эцсийн байдлаар  ашиглалтад оруулсан. Ингэснээр БНХАУ -аас ОХУ руу ачаа тээвэрлэлт эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Цагааннуурыг чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэр гаргасан. Ингэснээр тээвэр ложистикоос гадна үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой. Баруун аймгийн мах ямар нэгэн өвчингүй гэдгээрээ алдартай. Халал аргаар бэлтгэсэн махыг зах зээлд оруулах боломжтой. 

- Цагааннуурын боомт нь Европоос - Алтанбулаг- Улаанбаатарын чиглэлээр тээврээс 200 км товчилдог.  Тиймээс цаг хугацаа, зардлын хэмнэлт гарах нь тодорхой. Манай яамны хувьд чөлөөт бүсийн асуудлыг хариуцаж байна. 

- Мөн Засгийн газрын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар зарим арга хэмжээний тогтоолыг төслийг баталсан. ЭЗХЯ дээр Гадаад  худалдаа хариуцсан агентлаг байгуулагдсан. Бид бүгд гадаадад хөрөнгө оруулагчдыг урьдаг ч хохироосон асуудал цөөнгүй байна. 

-  Өнөөдрийн байдлаар ЭЗХЯ дээр ГХО-ын 38 ААН-аас гомдол ирсэнээс 6 гомдол нь шийдэгдсэн, 32 нь яригдаад явж байна. Тухайлбал 

- ХБНГУ- 8 ААН

- Канад - 4 ААН

- Япон - 3 ААН

- БНХАУ - 3 ААН

- БНСУ - 3 ААН

- Австри - 2 ААН

- Казахстан - 2 ААН

- Тайланд - 2 ААН

- Их Британи  - 1 ААН

- Франц - 1 ААН

- АНУ - 1 ААН

- Болгар  - 1 ААН

- Швейцарь -1 ААН-үүдээс тус тус гомдол ирээд байна. Эдгээр гомдлуудын 8 нь төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээгээ хэрэгжүүлээч гэх гомдол байгаа бол төлбөр тооцоо, залилан 4, бүртгэлийн маргаан 2, тусгай зөвшөөрөл 4, хяналт шалгалттай холбоотой гомдол 2, татварын маргаан, эс үйлдэхүй тус тус 2, газрын төлбөртэй холбоотой маргаан 1, орон нутагтай холбоотой 1 , хууль хүчний байгууллага 1, худалдаа үйлчилгээтэй холбоотой 4 маргаан байна. Эдгээр гомдлуудыг  холбогдох сайд нарт шийдвэрлэх чиглэл өгсөн. 

- ГХО-чид хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалж, найдвартай байдлаар бизнес хийхийг эрхэмлэдэг. Цаашдаа гадаад хөрөнгө оруулагчид бол Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч. Тиймээс энэ чиглэлд онцгой анхаарах нь Засгийн газар болоод ЭЗХЯ-ны үүрэг. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.49
    2022/11/23

    30 Хүрэлбаатартай холбоотой

    Хариулах