Ж.СҮХБААТАР: Дөрвөн газарт нүхэн гарц шинээр барьснаар Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 20 хүртэлх хувиар буурна

Админ
2022/11/23

#ШУУД: Ж.Сүхбаатар: “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа..

Ж.СҮХБААТАР: 

-  Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолын гол санаа нь өөрсдийгөө авч явдаг зургаан аймаг, алслагдсан 3 дүүрэг УБ-аас иргэд шилжин суурьшихад хүлээж авах үүрэг өгсөн. Дээрх аймаг, дүүрэгт хүн амаа 20 хүртэлх хувиар хүн амаа нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Бусад аймгуудыг 10 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ.

- Энэхүү ажилд 2023 оны төсөвт тодорхой хөрөнгө суулгаж өгсөн байгаа. Тухайлбал, орон нутагт шилжих иргэдийг 3 хувийн ипотекийн зээлд хамруулах, төрийн алба хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх гэх мэт. Мөн газрын асуудал хөндөгдсөн. Газрын тухай хууль одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Энэ ажлыг эзэнтэй байлгах үүднээс Аймгийн засаг даргын орлогч нар, Улсын хэмжээнд салбар хариуцсан Дэд сайд нар төвлөрлийг сааруулахад манлайлж ажиллана. Түүнчлэн ерөнхий удирдлагаар ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан болон миний бие ажиллана. Харин ажлын хэсгийг Сангийн сайд ахална.

- Улаанбаатарт байгаа иргэд маань өөрсдөө орон нутагт шилжих хүсэлтэй байна. Дархан-Уул аймаг 110 мянган хүн амтай, дэд бүтэц сайн хөгжсөн. Мөн нэлээд олон хүн хүлээж авах боломжтой гэж харж байгаа. Тиймээс тус хотод оршин суухад хамгийн тохиромжтой. Мөн Өмнөговь аймагт ШУТИС-ийн харъяа Технологийн сургууль нээгдсэн. 

-  Иргэд түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд юу хийж байгаа вэ гэж их асуудаг. Дунд хугацааны бодлого дээр илүү их анхаарал хандуулж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэрээ Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулагдана. Дөрвөн газарт нзхэн гарц баригдана. Тухайлбал, таван шарын тавдугаар баазын баруун талд, Геологийн төв лабораторийн хэсэгт, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуулын хэсэгт тус тус нүхэн гарц бий.

- Энэхүү дөрвөн чиглэлд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жил ажил нь эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд энэхүү ажил дуусна. Ингэхээр Энхтайваны өргөн чөлөө дээр авч буй ачаалал 20 хүртэл хувиар буурах төлөвлөгөөтэй байна. 

- Мөн Ерөнхий сайдын зүгээс Батлан хамгаалахын сайдад УБ-т байгаа цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийг шат дараатайгаар нүүлгэн шилжүүлэх чиглэл өгсөн. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна