ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

Админ
2022/11/25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нийтийн тээвэр, тохижилтын “Возрождение” компанийн төлөөллүүдтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Тус компани нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын даргад уламжилсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв /НБСШТ/-өөс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр боловсруулсан “Богино хугацааны төлөвлөлт”-ийг  уулзалтад оролцогчдод танилцуулав. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс болон ОХУ нь найрсаг, харилцаа хамтын ажиллагаатай. Москва хот түгжрэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлагыг сонсож, судалсан. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй уг асуудалд хамтран ажиллахад нээлттэй” хэмээсэн юм.

“Возрождение” компани нь Улаанбаатар хотын тээврийн загварчлалыг математикт суурилан боловсруулжээ. Гэхдээ  уг загвар бүрэн бэлэн болоогүй тул Улаанбаатар хотын бодит байдалтай уялдуулан цааш боловсруулах зорилгоор нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж.

Уулзалтын төгсгөлд талууд НБСШТ-д суурилан, түгжрэлийг бууруулах загварчлал боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.69.65
    2022/11/26

    Queueing theory, Монголоор дарааллын онол, зарим судлаач хүлээлтийн шугам waiting line, гэж бичсэн байх юм билээ. Манайхан нийтийн тээврийн үйлчилгээний онол гэж Оросоос монгол руу орчуулсан байсан.

    Хариулах
  • 103.229.121.12
    2022/11/25

    Жолооч бүр хотын дүрмээ чанд биелүүлж тэмдэг тэмдэглээ ялангуяа шар зураас, шар гэрлийн дүрмийг биелүүлж чадвал түгжирэлд бага нөлөө гарч магдгүй нэгийгээ хүндэлж хүлээцтэй зорчиж байх нь чухал Манай хөрш Улан Үдэд хот энэ асуудал биелэгдэж харагддаг явж үзсэн жолооч нар сайн мэдэж байгаа тэнд түгжлэл бараг байдагүй нэг жишээ шүү

    Хариулах
  • 202.179.26.46
    2022/11/25

    Монголын эрдэмтэд математик загварчлал гаргаад өгье гэж гуйгаад хот нь зөвшөөрөхгүй байсан . Шог юм их болох юм.

    Хариулах
  • 66.181.190.16
    2022/11/25

    Физик мат -гүйгээр хол явахгүй шүү.залуучуудаа.

    Хариулах
  • 59.153.115.96
    2022/11/25

    хаха би физикт суурлин боловсруулсаан

    Хариулах
    • 202.126.90.48
      2022/11/25

      Математик бүх шинжлэх ухааны анхдагч гэдэг шүү хө бүгд хамааралтай

    • 202.9.40.223
      2022/11/25

      Математик мэдэхгүйгээр физикт суурлин гэж байхгүй .Та бичсэн зүйлийг дахин унш!!