Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ирэх өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимаар оруулах санал гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дэмжсэн байна.
Хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл 12 дугаар сарын 16-ны баасан гарагт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан 7 хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм.
Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана.
Хотын дарга санал нэг байгаагаа уламжилсан
Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар:
- Саяхан цаг агаарын нөхцөл байдлаас болж хотын замын хөдөлгөөн тэг зогсолт хийсэн. Энэ нь цаашид бид гамшгийн хэмжээнд хүрч болох эрсдэлтэйг харуулж байна. Тиймээс хоёр хоногийн өмнө Нийслэлийн Засаг даргад ирэх өдрүүдийн цаг агаарын хүйтрэлийн үеэр сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимаар оруулах санал бүхий албан бичгээ явуулсан.
Хотын дарга бид энэ талаар журам гаргаж, зохих арга хэмжээг авахаар ажиллаж байна. Санал нэг байгаагаа уламжилсан. Иргэдийн хувьд цахимаар хичээллэх эсэх дээр олон санал гаргаж байна. Хэрэв бидэнд эрсдэл учирвал нөхөж баршгүй хор хохирол учирна. Бусад улс оронд иймэрхүү нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдгээ журамлачихсан байдаг. Манайд цаашид хур тунадасны хэмжээгээр нарийвчлан журамлах шаардлага бий. Онцгой байдлын Ерөнхий газраас манай улс бол цаг агаарын онцгой үзэгдэлд өртөмтгий, эрс тэс уур амьсгалтай талаар анхааруулж, мэдээлдэг. Энэ бол зөвхөн цас биш. Өнгөрсөн зун бороо ороход хүртэл тэг зогсолтын хэмжээнд хүрсэн шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.224
Нэг нь тэмээ гэхээр нөгөө нь ямаа гэдэг бие биендээ л томроод б.даг бүгдээрээ хэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хэргүй гэдэг билүү хэзээ нэг нэгнээсээ үг сонсож сурна даа
Хариулах103.10.21.238
harin tiimee butehgui uls turchid shuu yandaa