Ирэх долоо хоногт сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх НЗД-ын захирамж эцэслэн гараагүй байна

Админ
2022/11/25

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ирэх өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимаар оруулах санал гаргасан. 

Тэрбээр мэдэгдэлдээ “Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Иймд Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох тухай албан бичиг хүргүүлсэн талаар дурдсан. 

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргасан байна. Ингэхдээ цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор 2022 оны арваннэгдүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 1 хүртэл нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэхээр захирамж гаргахаар бэлдэж байгаа аж. Одоогоор захирамж нь хараахан эцэслэглэн гараагүй байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.190
    2022/11/26

    Ядаж эсгий гутал нэхий дээл ноосон малгай өгөөч хүүхдүүдэд автобус явахгүй авахгүй

    Хариулах