Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 2022 оны 11-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи  нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг.  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  Хүйтэрч -19...-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг.  Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  Хүйтэрч  -16...-18 градус хүйтэн байна.

5 цагт Улаанбаатарт: -19 радус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 858 гектопаскалsь байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.