Хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Судар эгшиглэн” төслийн зүгээс “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд оролцогчдынхоо дунд бүтээлийн уралдаан зарласнаар нийт 16656 гаруй бүтээл ирснийг нийслэлчүүдэд дэлгэж байна.

Уншсан номын тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэгний сав болон үзэг, бал, номын хавчуурга, аяга, унших дуртай ном, товхимол, сонин, сэтгүүл бүхий хуанли, зурагт хуудас зэрэг олон төрлийн бүтээлийг даавуу, цаас, эсгий зэрэг материалаар ширмэл, наамал, оёмол, зүүмэл хэлбэрээр урласан энэхүү үзэсгэлэн “Хүүхдийн төв номын сан”-д энэ өдөр /022.11.18/ 14 цагаас нээлтээ хийнэ. Улаанбаатар хотод амьдарч буй сүхбаатарчууд болон нийслэлчүүд та бүхнийг урьж байна.

СГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяагийн санаачилгаар бүх насны иргэдийг номтой нөхөрлүүлэх, ном шимтэхийн ач холбогдол, үнэ цэнд уриалан дуудах, номоор дамжуулан өөрийн ертөнцөө бүтээхэд нь туслах, дэмжих зорилгоор “Судар эгшиглэн” төслийг 2021 онд анх зохион байгуулахад 300 орчим уншигч оролцож байсан бол энэ жил 2881 орчим уншигч оролцож байна.

Ийнхүү нэгэн үе мартагдаад байсан ном унших соёл сүхбаатарчуудын дунд түгэн дэлгэрч, хүүхэд залуус цагийг үр өгөөжтэй өнгөрүүлж байна.