#ШУУД: 20 ЖИЛИЙН ӨМНӨ ДОХ-ЫН ХАЛДВАР АВСАН ИРГЭН Б: ЗАЛУУ ҮЕДЭЭ ХАНДАЖ ХЭЛЭХЭД СОГТУУРСАН ҮЕДЭЭ БЭЛГЭВЧГҮЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД БИТГИЙ ОРООРОЙ!!!
ДОХ-ын халдвар авсан иргэн Б:
- Би 20 жилийн өмнө ХДХВ авсан. Түүнээс хойш шинжилгээнд орж, вирус дарангуйлагч эмчилгээнд орж, өнөөдрийг хүртэл эмчилгээгээ хийлгээд явж байна. Биеийн байдал маш сайн. Одоогоор нэгэн төрийн бус байгууллагад ажилладаг.
- Төрийн хийж чадахгүй байгаа ажлыг ТББ хийж байна. Төрийн очиж чадахгүй, хүрч чадахгүй байгаа газарт бид очиж байна. ТББ бол таны төлөө үйлчилдэг. Тиймээс залуусыг эрт илрүүлэг шинжилгээнд орж, вирусний халдвараас ангид байна.
- Залуусдаа хандаж хэлэхэд, бие биедээ үнэнч, тэвчээртэй байх хэрэгтэй. Ингэж гэмээнэ тархалтыг зогсоож чадна. Ковидын үед хүмүүс вакциныг өөрөөр хүлээж авч байсан. Гэвч өнөөдөр вакцин хийлгэсэн хүмүүс халдвараас хамгаалагдаж чадаж байна. Вакцингүй халдвар хэрхэн хурдан тархаж байна вэ гэдгийг хүмүүс ялгаж салгаж ойлгоосой гэж хүсдэг.
- Би 20 жилийн өмнө БНСУ-д ажиллаж байхдаа бэлгийн замаар халдвар авсан. Согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ хамгаалалтгүйгээр хавьталд орсны улмаас халдвар авч, өөрийгөө хохироосон хүн.
- 20 жилийн өмнөхөө бодвол хүмүүсийн харилцаа, хандлага өөр болсон. Эдгээр хүмүүс халдвартай ч гэсэн эмчилгээгээ хийлгэж байгаа юм байна, бусдад тараадаггүй юм байна. Энэ халдвараас яаж ангид байж болох вэ гэдгээ мэддэг болсон байна. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хоч нэр өгөхөөс эхлээд үнэхээр хүнд байсан.
-







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!