Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд "Алтанбулаг-УБ-Замын-Үүд" чиглэлд хурдны авто зам баригдахаар боллоо

Админ
2022/11/29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал үр дүндтэй болж өндөрлөв.  Айчлалын үеэр хэрэгжүүлэхээр болсон чухал ажлуудаас  “Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барихаар болсон нь анхаарал татаж байна.

 Өөрөөр хэлбэл Монгол, Хятад хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирсон бөгөөд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
 


Энэхүү “Бүс ба Зам” санаачлагын тухайд  “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны автозам барих төсөл дээр концессийн Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр 2014 оны 3-р сарын 9-ний өдөр гэрээ байгуулсныхаа дараа БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагад “Талын зам” нэрээр бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр манай улс,  “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр Монгол, Хятад талууд тохиролцлоо.

 Концессын гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, геотехникийн /геологи, геодези, гидрогеологи/ суурь судалгаан ажлуудаа жин тан болгочихсон байдаг. Мөн  хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байгууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд босгосон тухай хэвлэлүүд бичсээр байна.


 
“Талын зам” гэдэг бол гурван улсыг холбосон зам тээврийн буюу дэд бүтцийн мега төсөл. Төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолой, газрын тосны хоолой, эрчим хүчиний шугам Хятад-Оросыг холбоод манай улсаар дайран өнгөрөх том төсөл, том хүсэл мөрөөдөл юм. Тэгвэл энэ том мөрөөдөл ажил хэрэг болох нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл талын таван замаар байгалийн хий, газрын тос, эрчим хүч урсаж, төмөр замаар галт тэрэг довтолгон, авто замаар улс хоорондын тээвэрчид давхих сайхан цагийн эхлэл тавигдлаа.

 “Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих энэхүү мега төслийг Монгол Улсад анх удаа концессийн Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр, улсын төсөвт ямар нэг хүндрэл учруулахгүй, санхүүгийн баталгаа болон дэмжлэггүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Энэ зам манай улсын 6 аймгийн 24 сум, нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 1000 орчим км үргэлжилсэн хурдны авто замын том бүтээн байгуулалт болно.


 Зам барилгын ажлын 2.5-3 жилийн хооронд нийтдээ 140-150 мянган ажлын байр бий болох тооцоо гарсанаас шууд нөлөөллөөр 35000-45000 хүний, шууд бус нөлөөллөөр 150,000 орчим хүний ажлын байр шинээр бий болно. Шууд бус нөлөөлөл гэдэг нь зам дагуу бий болох шинэ суурьшлын бүсүүдээс гадна аж ахуй нэгжүүдийн бизнесийн цар хүрээ өргөжин тэлэхдээ холбогдуулан ойлгох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл үндсэний аж ахуй нэгжүүд маань энэхүү бүтээн байгуулалтад оролцож бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэнэ.  Замын ажил цэгцэрсний дараа замын дагуух шинэ суурьшлын бүсүүд бий болж, 300-400 мянган хүнтэй дагуул хотууд бий болно гэж харж байгаа аж.


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.12
    Өчигдөр

    Энэ ажлыг улс төржүүлж өдий болтол гацсан байх гэж би хувьдаа боддог гэвч манай улсын төсөв санхүүд хамааралгүйгээр ийм том төслийг хийх гэж зорьж бүтээж ажиллаж байгаа хамт олонд нь амжилт хүсэе.

    Хариулах
  • 203.91.115.54
    Өчигдөр

    Жэнко майдар хотоор дайруулна гээд зөвшөөрөөгүй зам мөн үү. Өдийд баригдаад дуусчих зам бсан даа. Хөгжлийг улс төрчид л гацаадаг юм бна даа. Бүтэх болтугай

    Хариулах
    • 202.9.46.182
      Өчигдөр

      Тэнэгтээрэй. Санхүүжилтээ чбосгож чадахгүй хэд чцуцлуулав. Ацаараа барьдаг юм. Өчнөөн комданиудаар зураг судалгааны ажил хийлгэчээд нэг төгрөг чбайхгүй. Ийм чадваргүй новшийн зкомданийн ажлыг Женкотой хамааруулж ямар зорилго байна. Чам шиг ацнууд бусаддаа гай болдог.

  • 66.181.189.253
    Өчигдөр

    Хэнч ,юуч гэж цэцэрхсэнч энэ төсөл хэрэгжих болно. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн шүү. Мэдэхгүй, тэгээд бас чаддаг юм байдаггүй нөхдүүд дэмий чалчих аа байчихвал өөрсөд чин өлзийтэй шүү

    Хариулах
  • 139.5.216.116
    Өчигдөр

    Концессоо зээл болгож л болохгүй бусдаар бол сайхан л ажил байна.

    Хариулах
  • 203.91.115.47
    Өчигдөр

    Бид хүчтээ шүү чадалтай шүү чадвартай хүмүүс шүү хамтдаа бүтээж чаднаа

    Хариулах
  • 202.179.27.242
    Өчигдөр

    Хөрөнгө оруулалт нь яаж шийдэгдэх талаар юуч алга бас өч төчнөө н доллар зээлхүү түүний замгүй баысан нь дээр

    Хариулах
  • 66.181.160.52
    Өчигдөр

    Хийнэ бүтээнэ гэж байгаа төр засаг үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжин урам зориг хайрлацгаая юм бүхнийг сөргөөр харж шүүмжлэх донтой хүмүүс дургүй байгаа бол бичихээ л больчих,тийм хүмүүсийн зөвлөлгөөгүй Монгол улс цаашид хөгжинө

    Хариулах
  • 64.119.19.65
    2022/11/29

    дарханы зам шиг болчихгүй бол

    Хариулах
  • 192.82.71.179
    2022/11/29

    Тууштай бж төслөө хамгаалсан хамт олонд улам их амжилт хүсэе

    Хариулах
  • 202.9.46.30
    2022/11/29

    АН гарч ирээд бүгдийг самрана доо!!

    Хариулах
    • 66.181.161.46
      Өчигдөр

      МАН самраад байгаа юм биш үү ямар нүдээр хараад бна