Шатахууны үнийг зах зээлийнх нь зарчмаар чөлөөл

Админ
Өчигдөр 09 цаг 25 минут

Монголын нефтийн зах зээл ОХУ-ын Эрхүү муж дахь нефть химийн цогцолбор буюу “Роснефть” компанийн бүрэн мэдэлд байдаг гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Тэдний үнэд бага зэрэг өөрчлөлт орох, үйлдвэрлэл, экспортын хэмжээнд хязгаарлалт гарах тоолонд Монголд шатахууны дажин болсоор даруй 20 жилийг ардаа үдэж байна. Харамсалтай нь үе үеийн эрх баригчид шатахуун нийлүүлэгч 14 компанийг өөрсдийн хараандаа байлгах гэж үзсээр ирсэн. Үнээ буулга гэж зарлигдана, бүр цаашлаад тусгай зөвшөөрлийг чинь цуцална гэж дарамтлах. Бүр сүүлийн үед иргэдийн тархийг угааж, ойрын 5 жилийн хугацаанд шатахууны үнийг барина, өөрчлөхгүй гэж бурах боллоо. 

Учир нь төр засгаас гаргасан шинэ хөдөмөрийн хуулиас болж цалин хөлсний зардал маш их өссөн нь нефть импорлогч компаниудад нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл бүх юмны үнэ өсчихөөд байхад шатахууны үнэ л ганцаараа бууна гэдэг нь үлгэр гэдгийг захын хүн хэлнэ. Валютын ханшныхаа жолоог алдсан болохоор ам.доллараар авч байгаа импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа хаа хаанаа ойлгох цаг ирсэн мэт. 

Засгийн газраас бас нэг худал мэдээлэл тарааж байгаа нь шатахуун импортлогч компаниуд нөөцийн сав муутай гэсэн мэдээлэл. Үүний цаана манайхны алдарт шахааны бизнес явж буй. Нэг үгээр хэн нэгэн эрх мэдэл бүхий нөхөр нөөцийн сав шахаж халаасаа түнтийлгэх гэсэн арга мэх. Учир ньшатахуун импортлогч компаниуд нөөцийн сав хангалттай байна. Чухам яагаад бодит байдлаас тэс өөр шийдвэр гаргаж, ард иргэдийн тархийг угаагаад байна вэ гэдэг нь хачирхалтай.

Бараг өдөр  болгон шахуу попордог Роснефть” компанитай 5 жилийн хугацаатай хийсэн гэх гэрээ үнэ ханш дээр шууд тэд гэсэн хатуу тоо тавиагүй. зөвхөн жил жилээр харгалзан үзэх төдий гэрээ гэдгийг учир мэдэх хэлэх.  Тиймээс нефть боловсруулах үйлдвэр барьж асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш шатахуун имфортлогч компаниудаа шахалгүй үнийг чөлөөлж зах зээлийнх нь зарчмаар нь явуулбал хэн хэндээ өлзийтэй гэдгийг хэлээд өгчих сийрэг толгойтон энэ Засгийн газарт үгүй бололтой. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.115
    Өчигдөр

    Зах зээлийн үнийн дагуу буух үед нь буудаг бол та нарын хүслээр үнэ чөлөөлөх л байж бно . Гэхдээ та нар ханш буух үед нь буухгүй элдэв шалтаг хэлдэг учир засаг үнээ барих нь зөв

    Хариулах