Ирэх даваа гарагаас эхлэн нийтийн тээврийн автобусыг 1 дүгээр эгнээгээр саадгүй зорчих журмыг хатуу мөрдөхийг үүрэгдлээ

Админ
2022/12/01

Нийслэлд ирэх даваа гараг буюу энэ сарын 5- наас нийтийн тээврийн автобусыг 1 дүгээр эгнээгээр саадгүй зорчих журмыг сэргээж хатуу мөрдөхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр болжээ. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцож, есөн асуудал хэлэлцсэн байна.

 Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг  бууруулах тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг  үүрэг болгожээ. 

Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад  үүрэг болгосон байна.

Дээрх журам Энхтайваны өргөн чөлөө дагуу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хамааралтай аж.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.242.47.82
    2022/12/02

    Автобус нь өөрөө 1 р эгнээгээрээ явахгүй, эгнээ сэлгээд түгжрэл үүсгэдэг шүү

    Хариулах
  • 103.242.47.82
    2022/12/02

    Захаа гаргаж замаа өргөсгөхгүй бол яагаад ч түгжрэл багасахгүй. Зам дээрээ машин нь багтахгүй байна ш тээ.

    Хариулах
  • 192.82.68.192
    2022/12/02

    Хариулах
  • 202.126.90.78
    2022/12/01

    Их дээд сургуулиуд, томоохон захуудыг хотоос гаргахаас нааш түгжрэл хэзээд буурахгүй. Мөрий тавьсан ч болно. Үүнийг хийх зориг, сонирхол энэ эрх мэдэлтэнгүүдэд байхгүй юм байна!!!

    Хариулах
  • 66.181.161.139
    2022/12/01

    Heden tsagdaa l vilee vzne

    Хариулах
    • 66.181.161.30
      2022/12/01

      Ymiig zov talaas n harj sur llr min

  • 202.55.188.46
    2022/12/01

    Тэгмээрдээ 1 дүгээр эгнээгээр зорчисон гөлөгний шүднүүдэд хатуу арга хэмжээ аваарай даварсан гөлөгний шүднүүд минь одоо битгий 1.ээр зочиж давраад байгаараа очиж байгаад аличийшүү шүднүүд минь

    Хариулах
    • 192.82.75.78
      2022/12/01

      hehe

  • 103.229.122.154
    2022/12/01

    Зөв

    Хариулах
  • 202.126.90.109
    2022/12/01

    Цаашдаа замын ногоон байгууламжийг буулгаж автобусны зам барьчихмаар бгаам

    Хариулах