ДАРХАН-УУЛ: Нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн сураггүй байна

Админ
2022/12/01

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр /2022.12.01/ 09:21 цагт  Онцгой байдлын газарт ирсэн.  Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход 2000 тонны багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан тул унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлсэн. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус гал түймрийн улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алджээ. Мөн хоёр хүн огт олдоогүй байгаа талаар DBS TV мэдээлжээ.

Ээлж солилцох үеэр гурван хүн байжээ. Тэднийг байх үеэр гал гарсан бөгөөд нэг иргэнийг галаас гаргаад, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Нөгөө хоёр иргэнийг одоогоор олоогүй байгаа аж. 

Галыг унтраахаар аврах 22, 54 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан Дархан-Уул аймаг руу хөдөлсөн байна.

Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага хэдий ч эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байна. Шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх болно.


ЭХ СУРВАЛЖ: DBS TV


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.210
    2022/12/01

    Тэгнээ хот дотор колонк байх ийм л осолтойшдээ

    Хариулах