Ж.Ганбат: Засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш "Эрдэнэс Тавантолгой" компани 3 сая тонн нүүрс борлуулсан

Админ
2022/12/01

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат (2022.12.01) Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341.5 сая долларын үнийн дүн бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулсан.

Зөвхөн арвандүгээр сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулаад байна. Компаний санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 152 сая ам.доллароор бууруулсан Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч Ж.Ганбат онцоллоо.


2022 оны аравдугаар сарын 05-ны байдлаар 603 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл байсныг бууруулж 451 сая ам.доллар болгосон байна. Түүнчлэн нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байсныг өдөрт дунджаар 700 машин 74.2 мянган тонн болгон нэмэгдүүлсэн. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгсэл 100.8 мян.тн нүүрсийг ачуулсан гэдэг мэдээлэл өгөв.


Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран “Цахим арилжааны журам”-ыг боловсруулан ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлт, худалдан борлуулалт, олборлолттой холбоотой бүх мэдээллийг компанийн албан ёсны www.ett.mn цахим хуудсанд нээлттэй байршуулсан бөгөөд хүссэн хүн бүхэн танилцах боломжтой. Уурхайн үйл ажиллагааг цаашид технологийн дэвшилд суурилсан ил тод, цахим болгох ажил үргэлжлэн явагдана гэдгийг онцоллоо.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.60
    2022/12/02

    Энэ ч ойлгомжтой амьтан байноо.Хүрэлсүхийн цацсан баасаа хусах хүрз л юм байна.

    Хариулах
  • 43.228.130.71
    2022/12/01

    ганбат аа чихудлаа битгий яриад попроод бай дандаа худлаа ярьж худлаа тоо ярьж байдаг чи угаасаа энэ ажлыг хийж чадахгүй би бүр гайхаад байхйм

    Хариулах