ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Владимир Воронков нар Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурлаа

Админ
2022/12/04

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Нэгдсэн Үндэстний Байгууллагын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга, Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронков нар Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар 2022 оны 12-р сарын 2-ны өдөр НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга,Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронковтой Нью-Йорк хотноо уулзалт хийж, НҮБ-ын “GoTravel” программ хангамжийг Монгол Улсын Зорчигчийн Мэдээллийн Алба (ЗМА)-нд нэвтрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурлаа.

НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга, Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронков НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Монгол Улсын Засгийн газар хооронд үргэлжилж буй хамтын ажиллагааны чухал үе шат болох Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэв. 

Тэрбээр Монгол Улс Террорист зорчигчтой тэмцэх Хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаад НҮБ-ын нэрийн өмнөөс баяр хүргэсэн бөгөөд Монгол улсаас Зорчигч Мэдээллийн Албаны нээлтийг тохиолдуулан Улаанбаатар хотод урьсан явдалд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна