ЕБС-ийн ахлах ангийн сурагч доод ангийнхаа сурагчийг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

ЕБС-ийн ахлах ангийн сурагч доод ангиа сурагчдыг дээрэлхэж, хэрцгийгээр зодож байгаа бичлэг цахим орчинд тархсан. 

Тодруулбал, нэгэн сурагч фэйсбүүк хуудаснаа "47 дугаар сургуулийн 12а ангийн Тэмүүлэн ах бид нарыг байнга дээрэлхэж, зодож, мөнгө нэхэж байна. Бид нар одоо тэсэхгүй нь. Адилхан хүн биз дээ, яагаад сурах ёстой гэгээлэг байх ёстой сургууль дээрээ дарамтад орох ёстой юм бэ хичээлдээ явахаас айж байна. Энэ асуудлыг яг яах ёстойгоо ойлгохгүй байна. Амьдрахаас айж байна" гэж бичээд, бичлэгийн хамт нийтэлсэн юм. 

Уг бичлэгтэй холбоотой асуудлыг Цагдаагийн Ерөнхий Газраас шалгаж эхэлсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ.