Карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан үйлчилгээнд явуулж эхэлжээ

Админ
2022/12/05

Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд тус газраас “ЗОРЧИГЧИДДОО ХҮЛЭЭГДЭЛГҮЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЦГЭЭЕ” аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан өнөөдрөөс үйлчилгээнд явуулж эхэлжээ. 

Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллаж байгаа бол цагдаагийн байгууллагаас Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоолд хяналт тавин ажиллаж байгааг мэдээллээ.

Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн хаагчид шалгах төхөөрөмж, “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар зөрчил бүрд хариуцлага оногдуулах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна