ЦЕГ: Олон нийтийг үймээн самуунд уриалсан үйлдэл гарвал хуульд заасан холбогдох арга хэмжээг авахыг анхааруулж байна

Б.Ариунзаяа
2022/12/05

#ШУУД: ҮҮСЭЭД БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЦЕГ-ААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА...


ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал: 

- Өнөгрсөн шөнө иргэд үзэл бодлоо илэрхийлж, цагдаагийн байгууллагын алба хаагчид ч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ажиллаж хоносон. Иргэдээс цагдаагийн алба хаагчидтай ямар нэгэн байдлаар маргалдаж, эсэргүүцээгүй. Өөрөөр хэлбэл өчигдрийн жагсаалын үеэр хууль бус үйлдэл гаргаагүй, нэгдмэл байдлаар өрнөсөн. Үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийг баривчилсан, саатуулсан үйлдэл гараагүй. Харин өнөөдөр үдээс хойш Төрийн ордон руу дайрах, очлууртай гал гаргах, гацуур мод шатаах зэрэг үйлдэл гаргаж, бусдыг хууль бус үйл ажиллагаанд турхирлаа. 

- Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиараа төрийн ордон бол төрийн хамгаалалтад байх объект. Төрийн хамгаалалтад байгаа объект руу хууль бусаар нэвтрэх нь гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл. Ингэж болохгүй гэдгийг үзэл бодлоо илэрхийлж байгаа залуус ч дотроо нэг нэгэндээ хэлж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид үүнийг анхааруулж, сануулах арга хэмжээ авч байгаа болохоос биш таслан зогсоож, хүч хэрэглэж тараах үйл ажиллагааг явуулаагүй. Цаашид олон нийтийг үймээн самуунд уриалсан үйлдэл гарвал хуульд заасан холбогдох арга хэмжээг авна. 

- Тиймээс бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд байгаа учраас аюулгүй байдлаа хангаж ажиллах нь зүйтэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна