П.САЙНЗОРИГ: Талбайн жагсаалыг 21 цагаас эхлэн албадан тараана

Б.Ариунзаяа
2022/12/05

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

П.САЙНЗОРИГ: 

- Эрхээ эдлэхийн тулд тодорхой хууль тогтоомжийн хүрээнд бүртгүүлж, зохион байгуулж, хууль ёсны шаардлага тавих ёстой. Гэтэл энэ нөхцөл байдал маань тодорхой хэмжээнд хуулиас давах, хүчирхийлэлд шилжих нөхцөл сүүлийн хэдэн цагт ажиглагдаж байна. Иргэдийнхээ тайван замаар жагсаал хийх эрхийг хүндэтгэж байна. Гэвч жагсаалын агуулгыг өөрчлөх сэдэл ажиглагдаж байна. 

Нүүрсний хулгайд шалгагдаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмнөх удирдлагууд өмнөх алба хаагчдаа олон нийтийн сүлжээгээр жагсаалд оролцохыг уриалж байна. Мөн бага насны хүүхдийг татан оролцуулах төрийн эрхийн хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна. Тиймээс Төв талбайн жагсаалыг албадан тараах нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна. Жагсаалын албадан тараалт 21 цагаас эхэлнэ" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна