Жагсаалын үеэр 30 гаруй иргэн цээжний зөөлөн эдийн гэмтэл авчээ

Админ
2022/12/06

Нүүрсний асуудлаар Засгийн газрыг шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардсан иргэд 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод  жагсаал цуглаан зохион байгуулсан.

Гэвч 5-ны өдрийн үдээс хойш нийтийг хамарсан эмх замбараагүй байдал руу шилжих хандлага ажиглагдаж эхэлсэн. Тодруулбал жагсаал цуглааны зорилго тодорхойгүй, удирдлага зохион байгуулалтгүй болж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олшрон тайван жагсаал цуглаан хийж байсан иргэдийг үймээн самуунд уриалж, хүч хэрэглэхийг өдөөн хатгасан нөхцөл байдал үүссэн.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байгаагаар жагсаалын үеэр хөл гэмтсэн, ухаан алдсан, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлууд нэлээд бүртгэгджээ. Мөн 30 гаруй хүн цээжний зөөлөн эдийн гэмтэл авсан бол 10 гаруй иргэн гуяны дотор холбоос сунасан,  даралт ихэссэн гэх өгүүлэмжтэйгээр эмнэлгийн байгууллагад ханджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна