Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг суллах шийдвэр гаргасан байна. 

Өнгөрсөн аравдугаар сарын 6-нд АТГ-аас Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 48 цагийн хугацаатай саатуулж, улмаар прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

       Харин тэдний цагдан хорих хугацаа арваннэгдүгээр сарын 6-нд дууссан ч прокуророос цагдан хорих хугацааг дахин 30 хоног сунгах хүсэлт гаргасан билээ.