Засгийн газраас Боомтын асуудал эрхэлсэн сайдын үүрэгт ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хавсран гүйцэтгэх шийдвэр гаргажээ.
Х.НЯМБААТАР:
- Нүүрсний экспортод хамгийн их санаа зовж байгаа хүний нэг нь би. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй үед нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Засгийн газрын ажлын хэсгийг ахалж, Гашуунсухайт боомтод цагдаа, дотоодын цэргийн том бүрэлдэхүүнтэйгээр халдвар хамгааллын дэглэм сахисны үр дүнд Монгол Улсын нүүрсний экспорт 2019 оны хамгийн оргил үеийг даваад байна.
Харамсалтай нь экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч улсад орох мөнгөн урсгал нэмэгдэхгүй байгаа нь нүүрсний хулгайн асуудлыг олон нийтийн анхааралд оруулж, шалгах үндэслэл болсон.
- Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Боомтын асуудал эрхэлсэн сайдыг намайг хавсран гүйцэтгэх шийдвэр гарсан. Маргааш Боомтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувиар Боомтын үндэсний зөвлөлийг хуралдуулж, нөхцөл байдлыг сайжруулах, экспортын биет хэмжээ нэмэгдүүлэх чиглэлээр хуралдана.








зөв. Дэмжиж байна. Нямбаатао сайд маш ачаадалтай ажиллаж байгаа.