Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 5 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өчигдөр шүүхэд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлж байгаагаар Т.Мөнхбаярыг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн бол Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх Б.Нарантуяа, С.Энхтүвшин, С.Энхтөр нарыг мөн нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Харин "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүгчээс татгалзжээ. Гэвч шүүх түүний татгалзлалыг хүлээж авалгүй, нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!