Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 

Тодруулбал,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”,
  • “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”,
  • “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”,
  • “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил,
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болгосон юм.

Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.