Баян-Өлгий аймагт энэ сарын 12-ны 19.56 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Өнөөдөр тус аймагт ойрхон газар хөдлөлтүүд болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн урд зүгт 34 километрийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлт арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 03:07:03 цагт болжээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.74 91.44
Мөн өнөөдөр 08:27:35 цагт Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 40 километрийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 50.31 91.04








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!