Цагдаагийн Ерөнхий газраас жагсаал цуглааны талаар мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан:


- Энэ сарын эхээр цахим орчинд нэр бүхий иргэдийн зүгээс олон нийтийг эсэргүүцлийн жагсаал цуглаанд уриалж, нэрсийг нь зарла, хөрөнгийг нь хураа гэх агуулгатай мэдээллүүдийг идэвхтэй түгээж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 12 сарын 4-нд Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал зохион байгуулж ирсэн. Жагсаал өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж байна

- Өнгөрсөн хугацаанд ЦЕГ-т жагсаал цуглаантай холбоотой гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлэх саналтай 1, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа 5, гэмт хэргийн шинжгүй 8 гомдол мэдээллийг хэрэг үүсгэхээс татгалзсан. 

- Зөрчлийн шинжтэй 28 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 3 зөрчлийг шалгаж байна. Албадан саатуулсан, цагдан хорьсон тохиолдол гараагүй. Хүний эрхийн гомдол мэдээлэл гараагүй байна.

- Жагсаал цуглааны үеэр бусдыг хууль бус байдалд өдөөн хатгаж, зөрчил үүсгэх, морь мал, амьтан оролцуулах, өөрийгөө шатаах гэсэн оролдлогууд гарсаар байна. 

- 12 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны хэрэглэсэн хүмүүс жагсагчид руу дайрах оролдлого хийснийг цагдаагийн байгууллага шуурхай таслан зогсоосон. 15 иргэнд холбогдох шалгалтыг явуулж, 8 иргэнийг эмнэлгийн байгууллагад өгч,  анхан шатны тусламж үзүүлсэн.

- 12 дугаар сарын 15 болон 16-ны өдөр бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл гаргасан. Эдгээр үйлдлүүдийн цагдаагийн байгууллагаас таслан зогсоосон. Аливаа жагсаал цуглааныг зохион байгуулж буй иргэн тухайн жагсаал цуглаанаас гарах эрсдэлийг бүрэн хариуцахаар хууль тогтоомжид заасан байдаг. 

- Жагсаалын зорилгыг алдагдуулах зорилго бүхий гадна дотны санхүүжилттэй байж болзошгүй гэх мэдээлэл ирж байгаа шалгаж байна.