Цагдаагийн байгууллагаас энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийг саатуулжээ. Түүнийг зөрчлийн хэргээр шалгагдаж байхдаа согтуурч, амгалан тайван байдал алдагдуулсан хэмээн цагдаагийн байгууллагаас энэ сарын 18-ны өдөр албадан эрүүлжүүлсэн байна.

Улмаар шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ. Д.Мөнх-Эрдэнийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргасан. 

Цагдаагийн албан хаагчийн тавьсан хуулийн шаардлагыг биелүүлээгүй зэрэг үндэслэлээр цагдан хорьсныг эх сурвалж мэдээлэв.