Төв талбайд жагсаж буй иргэд Соёлын төв өргөөг нээж өгөх хүсэлтийг жагсагчдаас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тавьсан. 

Уг хүсэлтийн дагуу жагсагчдад өнөөдрөөс СТӨ-г нээж өгч байгаагаа  мэдэгджээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө жагсагчидтай уулзах үеэрээ СТӨ-д орж хоноглохоос илүүтэй өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцон, өөр хоорондоо хэлэлцэж нэгдсэн нэг үзэл бодол, байр суурь, шаардлагатай болохдоо ашиглахыг санал болгосон байна. 

СТӨ-д нийт гурван өрөөг суллажээ. Хоёр өрөөнд нь эрүүл мэндийн газрын алба хаагчид, цагдаагийн алба хаагчид байрлахаар болсон бол үлдсэн нэг өрөөнд жагсагчдыг оруулахаар болсон байна.