Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу Соёлын төв өргөө /СТӨ/-ний гурван өрөөг ашиглуулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдэгдлээ. Тодруулбал, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана. Түүнчлэн жагсагчдад дулаацах, амрах зориулалтаар нэг өрөөг гаргаж, мөн СТӨ-ний ариун цэврийн өрөөг ашиглуулахаар боллоо.
Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн зүгээс шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч, ирүүлсэн хүсэлтүүдийг боломж бололцоондоо тулгуурлан шийдвэрлэсээр байна. Тухайлбал, дулаалга, халаалттай хоёр гэр, галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг жагсагчдад олгож, ДДЭШ сувгийн антеннийг холбуулсан юм.









Яасан даварсан гарууд вэ? Одоо болсон даараад байгаа бол гэр гэртээ харь. Жагсаалын анхны зорилго биелсэн. Нүүрсний “хулгайч”-дын нэрс ил болсоор байна, түрүүчээсээ хоригдсон, мэдүүлгээ өгч эхэлсэн. Тэдний гэм буруутайг тогтоохоор шалгаж байна. Үүнд цаг хугацаа их орно хэдэн сар, жилч байж магадгүй. Тэр болтол та нөхөд өдөр болгон өөр юм шаардаад л хэвтэж байх юм уу? Анх та нөхдийг дэмжиж байлаа, гэтэл цаг хугацаа өнгрөх бүр та бүхний үйлдэл “худлаа” болох нь харагдаж ирлээ. Цаанаа эзэнтэй, санхүүжилттай, “өнгөт хувьсгал”- дүрс тодорсоор байна. Уучлаарай одоо ингэж тоголох цаг биш. Гэр оронтой бол тэндээ оч. Цогтбаярыгаа “Зеленский” болгох чинь дутаа юу? Цаадах нь дотороо горьдлого тээгээд гүйх юм. Хүнээр ингэж тоголож даажигнах ямар хэрэгтэй юм?
za humuusee mash bolgoomjtoi bgarai naad man an giiin nohoi nuud tsagdaa tagnuul es bus hovshnuud chagnah tagnah tuhuurumj bituu beldtsen bga shu daraa ta buheniig yallahiin tuld mash bolgoomjtoi bgarai bugdeeree hamdaa bolgoomjtoi hel yariagaa bodoltoi ok