Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгон 360000 ам.долларыг хахуульд авсан” гэх хэрэгт
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татагдсан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Bi lav hytaduudin helsen 1ch ymnd itgehgui. Hyataduud ugaasa MAH demjdeg ymchin hamtraad yuch hiisin bile
Том хулгайч чинь гараад зугтаалаа
Боссууд нь сугарч үлдээд бна даа тэд нарыг хэзээ барих юм гадагшаа зугтаад бга юм бишүү
ТУЗ ЫН ДАРГА НАРЫГ ШАЛГААЧЭЭ КВОТ НЭРЭЭР ТН ТУТАМД 2-5 $ АВДАГ БАЙСАНЫГ ОРХИЖ БОДОХ УУ
Зөв хүнээ шийтгэж бүх хүнд хууль тэгш үйлчилж акулуудыг нь адилхан шийтгэжээ гэдэгт итгэж харж бгаа