Хан-Уул  дүүргийн 4 дүгээр хороо Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 21-ний 08:04 цагт ирсэн. 

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 43х33 хэмжээтэй байшингийн дээврийн баруун урд хэсэг шатаж байсан. 

Алба хаагчид  08:30 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.