Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал 18 дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа бөгөөд жагсагчдад зориулан 4 гэрийг талбайн урд барьсан байсан.
Жагсагчдыг дулаан, аюулгүй орчинд байлгах үүднээс Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс СТӨ-ний заал, танхимыг суллаж, жагсагчдыг үзэл бодлоо илэрхийлэх таатай орчинг бүрдүүлж өгсөнтэй холбоотойгоор талбайн урд бариад байсан Нийслэлийн ЗДТГ-ын мэдлийн 2 гэрийг урд шөнө /2022.12.20/ буулгасан.
Харин өнөөдөр үлдсэн 2 гэрийг гэрийн эзэд нь буцааж авах хүсэлт гаргасны дагуу иргэд өөрсдөө буулгаж байгаа аж.








Гэрүүдийг буулгах нь зөв шүү.Ийм жагсаал байдаггүй юм.Оюуны потенцал муутай ,мэдлэг чадваргүй онгироо өөрийгөө удирдах чадваргүй юмнууд
Юрты, или дома? Не одно и то же...