Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга П.Бат-Ирээдүй мэдээлэл хийж, суулт зарласан иргэдиийн эрүүл мэнд ноцтой түвшинд хүрсэн талаар мэдэгдсэн. 

П.БАТ-ИРЭЭДҮЙ:

- Манай эрүүл мэндийн төв 12 дугаар сарын 6-ны өдрөөс хойш суулт зарласан иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд тогтмол цагуудад үзлэг хийсэн ч эмч нар дуталдалтай байсан тул төвийн зургаан дүүргийн эмч нараар хүч нэмэгдүүлсэн. Бид үзлэг хийхдээ зөвхөн өнгөц үзлэг хийсэн. Гэвч -30 градусын хүйтэн гадаа олон хонож буй иргэдэд эрүүл мэндийн ноцтой өөрчлөлт гарах эрсдэл байна. Юуны түрүүнд эдгээр иргэдэд цусны өтгөрөлт явагдах эрсдэл өндөр байна. Тиймээс нарийн мэргэжлийн эрүүл мэндийн төвүүдэд хийх шаардлагатай байна. Цаашдаа тархины харвалт үүсэх, үе мөчний өвчтэй болох магадлал өндөр байна хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр 17.40 цагт ЦЕГ-аас жагсаал, цуглаанд оролцогч иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Эрүүл мэндийн байгууллагаас цагдаагийн байгууллагад үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу суулт хийж байсан нийт 16 иргэнийг Түлэнхийн төв рүү эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр хүргэжээ.